ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Үйлчилгээний нөхцөл
АМГТГ нь тус цахим хуудас, мэдээлэл болон функцуудийг хэрэглэгчдэд аль болох хэрэглэхэд амархан бөгөөд алдаагүй байдлаар хүргэхийг эрмэлзэж байна. Мэдээллийг шинэлэг, алдаагүй бөгөөд үнэн зөвөөр цахим хуудсанд байрлуулдаг.
Цахим хуудасны бүтэц, мэдээлэл болон функц нь шаардлагын дагуу өөрчлөгдөх магадлалтай. Бидний цахим хуудас дахь мэдээ, мэдээлэл алдаатай, бүрэн гүйцэд болон ойлгомжтой бус байвал бидэнд энэ тухай холбоо барих маягтыг ашиглан мэдээлнэ үү.
Лавлагаа болон холбоос
Бид хэдийгээр бусад интернет хуудасны хаягийг заахдаа сайн нягталсны үндсэн дээр сонгохыг хичээдэг боловч эдгээр шууд болон шууд бусаар зөвлөмж болгосон гаднын интернет хуудасны („линк”) агуулга, хэлбэрт аливаа байдлаар нөлөөлөх боломжгүй юм. Иймээс бид өөрсдийн зөвлөмж болгосон гаднын интернет хуудасны агуулгын үнэн зөв, бүрэн гүйцэд байдлыг хариуцахгүй.
Зохиогчийн эрх
Энэ вэбсайт дээрх мэдээлэл нь АМГТГ-ын зохиогчийн эрхэд хамаарагдана. Биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр мэдээ, мэдээллийг бүрнээр нь буюу хэсэгчлэн хэвлэх, олшруулах, орчуулах буюу өөр бусад арга замаар хэрэглэх, ашиглахыг хориглоно.
Хувь хүний мэдээлэл
Интернэтэд оруулах хувь хүний буюу бизнесийн мэдээллийг (мэйл хаяг, нэр, хаяг г.м.) гагцхүү сайн дурын үндсэн дээр тавих бөгөөд эдгээр өгөдлийг АМГТГ нь ямар нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Ямар нэгэн сурталчилгааны зорилгоор хаяг, утас, факсын дугаар болон и-мэйл хаягийг ашиглахыг хориглоно.